Б.Чинзориг мөнгөн медаль хүртлээ

O.Admin
2023-05-15

Боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тулаанууд Узбекистаны нийслэл Ташкент хотод үргэлжилж байна.

Тэмцээний -63.5 кг жингийн финалд Монголын шигшээ багийн тамирчин Баатарсүхийн Чинзориг Узбекистаны Руслан Абдуллаевтай тулалдлаа.

Эхний үед талбайн эзэн 4:1 харьцаагаар ялсан бол Б.Чинзориг хоёрдугаар үед 3:2 харьцаагаар илүүрхсэн. Ийнхүү шийдвэрлэх гуравдугаар үеийн дараагаар Узбекистаны боксчин 5:0 харьцаагаар илүүрхэж яллаа.

ДАШТ-ий финалд анх удаа шалгарсан 31 настай Б.Чинзориг ийнхүү анх удаа ДАШТ-аас мөнгөн медаль хүртлээ.

Боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-д Монголын шигшээ багийн 10 тамирчин оролцсоноос -67 кг жинд Б.Мишээлт хүрэл медаль хүртсэн билээ.