Жейсон Тэйтум 51 оноог авч, цувралын долоо дахь тоглолт Селтикс ялалт байгууллаа

O.Admin
2023-05-15

NBA-ын талбайд плэй-оффын хоёрдугаар шатны нэг тоглолт боллоо. Бостон Селтикс талбайдаа Филадельфи 76 багтай цувралын долоо дахь тоглолтыг хийлээ. 2022-23 оны плэй-оффын хоёр дахь долоо дахь тоглолтыг хоёр баг хийж Селтикс 88-112 харьцаагаар хожиж, цувралыг 3-4 харьцаагаар дуусгалаа. Улмаар тэд дорнод бүсийн аваргын төлөө Миами Хит багтай тоглох бөгөөд эхний тоглолт Селтиксийн талбайд пүрэв гарагт буюу тавдугаар сарын 18-ны өглөө 08:30 цагт болно.

Тус тоглолтод Жэйсон Тэйтум 51 оноо, 13 самбар, 5 дамжуулалт, 2 таслалтаар багаа тэргүүлжээ. Тэрбээр долоо дахь тоглолтод хамгийн их оноог авсан тоглогч болсон бол түүнээс өмнө Голдэн Стэйт Уорриорс багийн холбон тоглогч Стифэн Көрри 50 оноог Сакермэнто Кингс багийн эсрэг аваад байжээ. Жэйлон Браун 25 оноо, Малколюм Брогдон 12 оноог тус тус авчээ. Эсрэг багаас Тобиас Харрис 19 оноо, 5 самбар, Тирэси Макси 17 оноо, Жоэл Эмбийд 15 оноо, Жеймс Харден 9 оноог авчээ.