Ёокич 34 оноотой трипл дабл гүйцэтгэж, баг нь эхний хожлоо байгууллаа

O.Admin
2023-05-17

NBA-ын өрнөд бүсийн аваргын төлөөх тоглолт болж байна. Цувралын эхний тоглолт өрнөд бүсийг тэргүүлсэн Денвер Наггетс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай тоглож 126-135 харьцаагаар Наггетс хожиж, цувралыг 0-1 харьцаагаар тэргүүлж эхэллээ.

Тус тоглолт Никола Йокич 34 оноо, 21 самбар, 14 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэжээ. Тэрбээр лигийн түүхэнд хоёр удаа плэйоффын тоглолтод 30/20/10 хийсэн АНХНЫ тоглогч боллоо. Харин түүнл Жамал Муррэй 31 оноо, 5 самбар, 4 дамжуулалт, КСП 21 оноо, 1 хаалтыг гүйцэтгэжээ Эсрэг багаас Энтони Дэвис 40 оноо, 10 самбар, 3 дамжуулалт, 2 таслалт, 3 хаалтаар багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 26 оноо, 13 самбар, 9 дамжуулалт, 1 хаалт, Остин Риверс 23 оноо, 8 дамжуулалт, Руй Хачимура 17 оноог сэлгээнээс авчээ.

Хоёр багийн цувралын хоёр дахь тоглолт тавдугаар сарын 19-ны өглөө 08:30 цагт болно.