Аваргуудын лиг: Манчестер Сити талбайдаа Реал Мадрид клубыг бутниргэж, аваргын төлөө шалгарч үлдлээ

O.Admin
2023-05-18

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн хариу тоглолтууд болж дууслаа. Сүүлийн тэмцээн өнгөрсөн шөнө болсон бөгөөд Английн Манчестер Сити талбайдаа Реал Мадрид клубтэй тоглож 4-0 харьцаагаар бутниргэжээ. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээ 5-1 харьцаагаар Сити аваргуудын лигийн аваргын төлөө шалгарч үлдлээ. 

Тус тоглолтын салхийг Бернардо Силва 23 болон 37 дахь минутад гоолдож эхний хагас 2-0 харьцаагаар дууссан бол хоёрдугаар хагасын 76 минутад Аканжи, 90+1 минутад Алвариз оруулжээ.

Английн багийн эсрэг өрсөлдөгч нь Италийн Интер Милан клуб бөгөөд 2023 оны аваргын төлөө ганц тоглолт зургадугаар сарын 11-ны шөнийн 03:00 цагт болно.