Э.Цэндбаатар финалд үлдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-31

Азийн зуны спортын 18 дугаар наадам үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр манай тамирчид урамтай сайхан байж, хэд хэдэн медаль хүртлээ. Тэр дундаа боксын 60 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Э.Цэндбаатар хагас шигшээ тулаанаа Хятадын тамирчин Жун Шаньтай хийж, 5:0-ээр хожлоо. 

Ингэснээр манай тамирчин алтан медалийн төлөө Узбекстаны боксчин Ш.Абдурасуловтой өрсөлдөхөөр боллоо. Аваргын төлөөх тулаан маргааш болно.