Миами Хит цувралыг 3-0 харьцаагаар тэргүүлж байна

O.Admin
2023-05-22

NBA-ын талбайд дорнод бүсийн аваргын төлөөх цувралын гурав дахь тоглолт Миами Хит талбайдаа Бостон Селтикс багийг хүлээн авч тоглож 102-128 харьцаагаар Хит бутниргэлээ. Улмаар цувралыг 0-3 харьцаагаар тэргүүлж байгаа бол цувралын дөрөв дэх тоглолт Хит талбайд тавдугаар сарын 24-ний өглөө 08:30 цагт болно. Тус тоглолтод Хит хожвол цувралын дуусч NBA-ын аваргын төлөө тоглохоор шалгарч үлдэх билээ. Харин Селтикс хожвол цувралын сунгаж тоглоно.

Цувралын гурав дахь тоглолтод Габи Винсент 29 оноогоор багаа тэргүүлсэн бол Жимми Батлер 16 оноо, 8 самбар, 6 дамжуулалт, Бэм Адебайо 13 оноо, сэлгээнээс Данкан Робинсон 22 оноог авчээ. Эсрэг багаас Жэйсон Тэйтум 14 оноо, 10 самбар, Жэйлон Браун, сэлгээнээс Грант Уйллиамс, Пэйтон Притчард нар тус бүр 12 оноог авчээ.