Азийн зуны спортын наадам үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр Жакартагийн дэвжээнд гарсан манай тамирчид урамтай амжилт үзүүлж, ээлж дараалан медаль хүртсээр байна. Тэгвэл боксын тамирчдаа төлөөлж үлдээд байсан Б.Чинзориг 64 кг-ын хагас шигшээ тулаанаа Тайландын Масук Вуттичай тулалдаж, 3:2-оор ялснаар аваргын төлөө шалгарч үлдлээ.
Манай тамирчин аваргын төлөө Узбекстаны боксчин Холдаров Икболжонтай тулалдана. Монголын баг тамирчдын алтан медалийн тоог нэмэх хариуцлагатай энэ тулаан маргааш болох юм.