Самбо бөхийн 48 кг-д Монголын хоёр тамирчин финалдаж, Г.Наранцэцэг түрүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-31

Азийн зуны спортын наадмын самбо бөхийн 48 кг-ын жингийн барилдаан өндөрлөлөө. Энэ жинд Г.Наранцэцэг, Б.Ойдовчимэд гэсэн Монголын хоёр бөх хоорондоо аваргын төлөө барилдлаа.  Манай тамирчдын хоорондын "тулаан"-д Г.Наранцэцэг ялж, Азийн наадмын аварга болж, Монголын баг тамирчдын 5 дахь алтан медалийг эх орондоо авчирлаа. 

Харин Б.Ойдовчимэд Монголын баг тамирчдын 7 дахь мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм.  Тэгвэл эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан Ш.Эрдэнэбаатар Казахстаны бөх Ибрагим Баглантай барилдаж, өчих мэхээр цэвэр ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.  Ийнхүү өнөөдөр самбо бөхийн тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртэв.