Э.Цэндбаатар Азийн наадамд түрүүлж, Б.Чинзориг мөнгөн медаль хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-01

Азийн зуны спортын 18 дугаар наадмын боксын тэмцээний аваргууд тодорсоор байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд тулалдсан Э.Цэндбаатар энэ удаагийн Азийн наадамд түрүүлж, дөрвөн жилийн Д.Отгондалай гавьяатын үзүүлсэн амжилтын буухиаг тасалсангүй. 

Манай тамирчин Узбекстаны боксчин Шункор Абдурасуоловыг 3:2-оор буулгаж авч, Азийн наадмаас Монголын баг тамирчдын авч буй 6 дахь алтан медалийн эзэн боллоо. 

Тэгвэл эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд тулалдсан Б.Чинзориг аваргын төлөө Узбекстаны тамирчин Холдаров Икболжантай тулалдаж, 5:0-ээр ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.  Тэрбээр манай баг тамирчдын 9 дэх мөнгөн медалийг авч байгаа юм.