Яя Туре “Олимпиакос”-т очлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-03

Цагтаа “Барселона” болон “Манчестер Сити” клубүүдэд тоглож явсан Яя Туре Грекийн “Олимпиакос”-т хүчин зүтгэхээр болжээ. Грекийн баг өнгөрсөн зун Турегийн “Сити”-тэй байгуулсан гэрээ дууссаны дараа 35 настай хагас хамгаалагчтай гэрээ байгуулсан юм байна.

Тэрбээр 2005-2006 оны улиралд “Олимпиакос” клубт тоглож байсан бөгөөд 29 тоглолтод оролцож, 3 гоол оруулж байжээ.