Улаанбаатар хотод энэ сарын 14-20-ны өдрүүдэд жюү жицүгийн насанд хүрэгчдийн 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Мөсөн өргөөнд болж байна.
ОУЖЖХ-ноос 2022 оны дөрөвдүгээр сард 20 дахь удаагийн жюү жицүгийн ДАШТ-ийг манай оронд зохион байгуулах эрхийг өгчээ. "АНДЛАЛ, ХҮНДЛЭЛ, ХӨГЖИЛ" уриатай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 60 гаруй орны 1000 орчим шилдэг тамирчин насанд хүрэгчдээс гадна мастерс, пара ангилалд өрсөлдөж байна.