Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгавар өглөө. Тодруулбал,
-
Өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж ажиллах.
-
Улаанбаатар хотын дулаан хангамжийн ашиглалтын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах, бүтээн байгуулалт, шугам сүлжээний их, урсгал засварыг хугацаанд нь дуусгах, нөхөн сэргэлтийг чанартай гүйцэтгэх.
-
Орон сууцны барилгын хуучирч муудсан халаалтын дотор систем, гадна инженерийн шугам сүлжээний засвар, угаалга, шахалтыг гүйцэтгэж, худаг, камерын бүрэн бүтэн байдлыг шалган, сэргээн засварлаж, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
-
Төр, хувийн хэвшлийн халаалтын зуух, барилга байгууламжийг төвлөрсөн дулаан, цахилгаан, хий болон бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх ажлаа эрчимжүүлэх.
-
Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлэг, хяналтын камер, кабель, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засварыг эрчимжүүлж ажиллах.
-
Сайжруулсан түлшний нөөцийн агуулахыг бэлтгэн, нөөц бүрдүүлэх, борлуулалтын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах.
-
Авто зам, замын байгууламж, гүүрэн болон нүхэн гарц, хайс хашлагын цэвэрлэгээ үйлчилгээ, засвар арчлалтын ажлыг тогтмол хийж, аюулгүй байдлыг хангаж ажиллах.
-
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдгүүдийг есдүгээр сарын 1-ний дотор байршуулж, засварлаж дуусгах.
-
Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангуулах, үйлчилгээний цагийн хуваарь болон автобусны тоог нэмэгдүүлэх.
-
Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ үйлчилгээ болон засвар шинэчлэлтийн ажлыг батлагдсан графикийн дагуу хийж гүйцэтгэн, үер усны аюулаас тогтмол урьдчилан сэргийлж ажиллах.
-
Үерийн аюулын улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийх, эвдэрсэн авто зам, явган зам талбайг засварлах, цэвэрлэх, ариутгаж халдваргүйжүүлэх зэрэг үүрэг даалгавар өглөө.