Италийн цомын тэмцээний финалын тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Цомын төлөө “Ювентус” болон “Милан” клубүүд өрсөлдсөн. Сүүлийн хэдэн жил уналтад орж, цомоор цангаж байсан “Милан” клуб Италийн цомын финалд шалгарч чадсан ч аваргын төлөөх тоглолтод “Ювентус”-т 4:0-ээр бутниргүүллээ.
Ийнхүү “Ювентус” Италийн цомд түрүүлж, эхний цомоо өргөлөө. Тэд мөн Сери А лигт ч түрүүлж байгаа. Тоглолтын 56 дахь минутад Бенатия гоолдож, тоог тэнцүүлсэн. Араас нь Дуглас Коста 61 нэгийг нэмж, Бенатия 64 дэх минутад дубль толилуулжээ. Харин 76 дахь минутад “Милан”-ы хамгаалагч Калинич өөрийнхөө хаалгыг мялаасан байна.