Францын “ПСЖ” клуб “Ним”-тэй тоглож, 4:2-оор хожсон тоглолтод Парисын багийн залуу хагас хамгаалагч Килиан Мбаппе улаан хуудас авсан билээ. Тэрбээр эсрэг багийн хамгаалагч Тежи Саваньетэй ширүүхэн тулсан.
Улмаар өрсөлдөгчөө хүчтэй түлхэж, спортын бус авир гаргасан учир шүүгч улаан хуудсаар торгосон билээ. Улмаар түүнийг Францын хөлбөмбөгийн холбооноос 5 тоглолтоор бандаж магадгүй байгаа аж.