Хүүхдийн биед халдаж, гар утсыг нь булаагаад зугтсан этгээдийг илрүүлжээ

O.Admin
2023-09-14

Цагдаагийн байгууллагад энэ сарын 13-ны өдрийн 16:15 цагт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны орцонд хүүхдийн биед халдаж, гар утсыг нь булаагаад зугтсан байна гэх дуудлага иржээ.

Мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 13 настай хүүхдийг байрныхаа орцонд, цахилгаан шатанд суух гэж байхад нь 19 настай М гэгч биед нь халдаж, “I Phone-13” загварын гар утсыг нь дээрэмдсэн үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд Та бүхэн сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэл ирүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.