Каррик намтар номынхоо бүх орлогыг буяны санд хандивлана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-05

Английн алдарт “Манчестер Юнайтед”  клубын хагас хамгаалагч асан Майкл Каррик өчигдөр намтар номоо хэвлүүлжээ. Тэрбээр “Намтар номоо гаргалаа. Номоо борлуулж олсон ашгаа хүүхдүүдэд туслахын тулд өөрийн байгуулсан “Майкл Каррик” санд хандивлах болно” хэмээн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Энэ жил 37 настай Каррик өнгөрсөн тавдугаар сард хөлбөмбөгийн спортоо орхиж, зодог тайлсан юм. Улмаар Жозе Моуриньогийн дасгалжуулагчдын багт ажиллаж эхэлсэн билээ.