Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байрт орж, өндөр амжилт гаргасан Хорватын шигшээ баг өнгөрсөн шөнө Португалын талбайд зочилж, нөхөрсөг тоглолт хийлээ. Том тоглогчид цөөхөн оролцсон энэхүү тоглолтод хоёр баг 1:1-ээр тэнцлээ.
Тоглолтын 18 дахь минутад Перишич гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 32 дахь минутад Пепе хариуг нь барьж, тэнцүүлжээ. Энэхүү тоглолтод Португалын шилдэг хөлбөмбөгч Роналдо оролцоогүй.
Бусад тоглолтын үр дүн
Тринадад Тобаго 2-0 Арабын нэгдсэн Эмират
Голланд 2-1 Перу
Австри 2-0 Швед