Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб багийнхаа хагас хамгаалагч Андер Эррератай гэрээгээ сунгаагүй байгаа талаар Evening Standard мэдээлжээ. Энэ жил 29 настай Испани хөлбөмбөгчний гэрээ ирэх зун дуусгавар болно.
“Манчестер Юнайтед”-ын удирдлагууд түүнтэй ойрын хугацаанд гэрээгээ сунгахгүй бол өөр баг хайх болох нь. Магадгүй хуучин баг “Атлетик” клубтээ эргэж очиж ч магадгүй байгаа аж. Тэрбээр 2014 онд “Манчестер Юнайтед”-д ирж байсан юм. Энэ улирал эхлээд тэрбээр хоёр тоглолтод оролцоод байна.