Европын шигшээ багуудын дунд зохион байгуулагдаж буй Үндэсний лиг-2018 тэмцээний зарим хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Тэгвэл А3 хэсэгт багтсан Итали болон Польшийн багууд хоорондоо тулж, 1:1-ээр тэнцсэн юм. Италийн талбайд болсон энэхүү тоглолтын 40 дэх минутад Зелиньски гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 78 дахь минутад Жоржиньо торгуулийн цохилтоос тэнцүүлжээ.
Тэгвэл дэлхийн аваргаар гайхалтай тоглолт үзүүлж, хүлээлтээс өндөр амжилт гаргасан Оросын шигшээ В2 хэсгийн эхний тоглолтоо Туркийн талбайд зочилж хийлээ. Энэхүү тоглолтод Орос өрсөлдөгчөө 1:2-оор хожиж, 3 оноотой боллоо. Тоглолтын 13 дахь минутад Черышев тооны харьцааг нээсэн. Харин 41 дэх минутад Азиз тэнцүүлсэн юм. Гэвч 49 дэх минутад Зюба хариуг нь барьж, Оросын шигшээ хожлоо.
Бусад тоглолтын үр дүн
Азербайжан 0-0 Косова
Албани 1-0 Израйль
Румын 0-0 Черногор
Литва 0-1 Серби
Фарерын Арлууд 3-1 Мальт