Улсуудын хөлбөмбөгийн лиг түр завсарлаж, шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Бельгийн шигшээ баг Шотландын талбайд зочилж, өрсөлдөгчөө 0:4-өөр бутниргэлээ.
Тоглолтын 28 дахь минутад Лукаку гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 46 дахь минутад Азар нэгийг нэмжээ. Харин 52, 60 дахь минутад Батшуайи дубль толилуулж, дуусгасан байна.