Монгол Улс даамын хоёр дэлхийн аваргатай болжээ

Т.САНДАГ-ОЧИР
2023-11-02

Польш улсад 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд Монголын хоёр тамирчин алтан медаль хүртлээ.

Тэмцээний 5-8 насны хөвгүүдийн ангилалд Нямбаярын Хангай, 17-19 насны эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Баатархүүгийн Мөнхжин нар арын өрсөлдөгчөөсөө 3-4 онооны зөрүүтэй тасарч, алтан медаль хүртэх нь тодорхой болов.

Б.Мөнхжингийн хувьд 2014 онд Эстонийн Таллинд болсон өсвөрийн ДАШТ-ий U-11 ангилалд мөнгөн медаль хүртэж байсан бол залуучуудын дэлхийн аварга цол хүртсэн Монголын анхны даамчин болж байна. Тэрбээр энэ амжилтаараа олон улсын мастер цолны болзол хангаж байгаа юм. 

Сонирхуулахад, Залуучуудын ДАШТ-ээс 2000 онд Насанбаярын Мөнхтуяа мөнгө, 2014 онд Цогтбаатарын Сүхбат хүрэл, 2015 онд Баатарсүхийн Мөнхжин хүрэл, 2019 онд Мөнхбаатарын Шийравжамц мөнгө, Баярын Мишээл хүрэл медаль хүртэж байв