Даамны дэлхийн аваргад манай залуу тамирчид нийлбэр дүнгээр тэргүүлжээ

O.Admin
2023-11-03

Зуун буудалт даамны Өсвөрийн болон залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) Польш улсын Полице хотод болж, 18 орны 350 тамирчин оролцож өнөөдөр аваргуудаа тодрууллаа.

Монгол Улсаас өсвөрийн болон залуучуудын шилдэг 31 тамирчин 10 насны ангилалд орж зургаан алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр илт давуу тэргүүлжээ.

Манай улсын зургаан тамирчин дэлхийн аваргын болзлыг хангасан байна. Тодруулбал, хөвгүүдийн 5-8 насанд "Монгени" цогцолбор сургуулийн сурагч Нямбаяр овогтой Хангай нь долоо хожиж, хоёр хожигдсоноор 14 оноотойгоор, охидын 5-8 насанд Архангай аймгийн тамирчин спортын дэд мастер Баянмөнх овогтой Эрмүүнзаяа нь зургаа хожиж, нэг тэнцэж 13 оноогоор, Хөвгүүдийн 9-10 насанд "Шинэ Монгол" сургуулийн сурагч Дэлхийн даамын холбооны дэд мастер Гэрэлт-Од овогтой Санчир нь зургаа хожиж, гурав тэнцэж 15 оноогоор, охидын 11-13 насанд "Ирээдүй" клубын тамирчин Дэлхийн даамын холбооны мастер Эрдэнэсайхан овогтой Даариймаа нь долоо хожиж, нэг тэнцэж, нэг хожигдож 15 оноогоор, охидын 14-16 насанд "Монгени" сургуулийн сурагч олон улсын хэмжээний мастер Батдаваа овогтой Есүй тав хожиж, дөрөв тэнцэж, 14 оноогоор, охидын 17-19 насанд МУИС-ШУС оюутан Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин зургаа хожиж, гурав тэнцэж 15 оноотойгоор тус тус алтан медаль хүртэж, аваргын болзлыг хангажээ.

Харин хөвгүүдийн 5-8 насанд "Сонгодог" байрлал клубын тамирчин Мөнх-Эрдэнэ овогтой Дөлхүслэн нь тав хожиж, гурав тэнцэж, нэг хожигдсоноор 13 оноотойгоор мөнгөн медаль, охидын 5-8 насанд Дорноговь аймгийн тамирчин Бат-Эрдэнэ овогтой Энхмаа нь зургаа хожиж, нэг хожигдож 12 оноогоор, охидын 17-19 насанд "Ирээдүй" клубын тамирчин Олон улсын их мастер Баяр овогтой Мишээл нь тав хожиж, хоёр тэнцэж, хоёр хожигдож 12 оноогоор тус тус мөнгөн медаль хүртэж аж.

Мөн гурван тамирчин хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, охидын 09-10 насанд Олонлог академийн сурагч спортын дэд мастер Энхтөр овогтой Номунзаяа нь тав хожиж, гурав тэнцэж, нэг хожигдсоноор 13 оноотойгоор, хөвгүүдийн 11-13 насанд "Алтан хүү" клубын тамирчин спортын дэд мастер Тогтох овогтой Энхсүлд нь зургаа хожиж, нэг хожигдож 13 оноогоор, хөвгүүдийн 14-16 насанд Хан-Уул дүүргийн тамирчин, "Tomujin Alternative" сургуулийн сурагч Олон улсын хэмжээний мастер Анхбаяр овогтой Дашчирэв нь гурав хожиж, зургаа тэнцэж 12 оноогоор хүрэл медаль тус тус хүртжээ. Эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж, төрийн далбаагаа өндөрт мандуулж, төрийн дууллаа тод эгшиглүүлсэн баг тамирчидад илүү өндөр амжилт гаргахыг хүсье.