Боснии Герцеговины шигшээ баг өнгөрсөн шөнө Умард Ирландын эсрэг тулж, 1:2-оор буулгаж авсан билээ. Энэхүү тоглолтод Эдин Жеко оролцож, багтаа тус хүргэсэн.
Ингэснээр тэрбээр шигшээ багийнхаа төлөө 94 дэх тоглолтдоо оролцож, дээд амжилттай зэрэгцэж ирлээ. Өмнө нь “Локомотив” клубын хагас хамгаалагч Эмир Спахич 94 тоглолтод оролцож байсан юм.