Харри Кейн дэлхийн аваргын “Алтан шаахай”-гаа гардаж авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-09

Английн шигшээ баг өнгөрсөн шөнө “Уэмбли” цэнгэлдэхэд Испанийг хүлээж авч тоглон, 1:2-оор хожигдсон билээ. Энэхүү тоглолтын өмнө “Тоттенхэм” клубын довтлогч Харри Кейн Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мэргэн буучийн шагнал болох “Алтан шаахай”-г гардаж авлаа.

Түүнийг шагналыг Английн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Саутгейт гардуулж өгсөн юм.  Харри Кейн дэлхийн аваргын үеэр 6 тоглолтод оролцож, 6 гоол оруулсан юм. Тэрбээр Тунисыг 2:1-ээр хожиход дубль хийсэн бол Панамын эсрэг хет-трик толилуулсан билээ.

Харин Колумбыг торгуулийн цохилтоор хожсон тоглолтод нэг гоол оруулсан. Тэрбээр оруулсан зургаан гоолынхоо гурвыг нь торгуулийн цохилтоос хийсэн юм.