Г.Түвшинбаатар Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Т.САНДАГ-ОЧИР
2023-11-08

Энэтхэг улсад болсон уулын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний уулын уруу буух буюу Downhill төрөлд манай улсаас хоёр тамирчин өрсөлдсөн. Тэдний нэг хүрэл медальтай эх орондоо ирж байна.

Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Т.Батбаяр аравдугаар байрт орсон бол өсвөр үеийнхний ангилалд Г.Түвшинбаатар хүрэл медаль хүртжээ. Уулын уруу буух төрлөөр Ази тивийн аварга шалгаруулах тамцээнээс монголоос анхлан медаль хүртсэн тамирчин бол Г.Чингүүн юм. Тэрбээр 2022 оны өсвөр үеийнхний Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо