Монгол хөлбөмбөгчин Г.Төгөлдөр энэ сарын 11-нд болсон Чехийн дээд лигийн 15 удаагийн тойрогт "Теплице" клубийн эсрэг тоглолтын 82 дахь минутад талбайд сэлгээгээр гарч Чехийн Дээд Лигт тоглолоо.
Энэ нь монгол тоглогч анх удаагаа Чехийн дээд лигт тоглосон тохиолдол болж байгаа юм. Гантогтохын Төгөлдөр нь Монголын хөлбөмбөгийн Арвис клубээс эхлэн хөлбөмбөгийн суурь эхлэлээ тавьж байсан бөгөөд эдүгээ Чехийн "Динамо Ческе-Будёёвице" клубийн академид суралцаж 19 хүртэлх насны багт тоглож байгаа аж.
Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Австрийн "Ласк" клубийн эсрэг нөхөрсөг тоглолтод анх удаагаа оролцсон бол энэ удаад хоёр дахь удаагаа үндсэн багтаа дуудагдаж Дээд Лигт тоглож байгаа юм.