Э.Нанзаддорж пауэрлифтингийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Т.САНДАГ-ОЧИР
2023-11-16

Литва улсад болж буй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Э.Нанзаддорж эрэгтэйчүүдийн 59 килограммын жинд шахалтын төрөлд цээжнээс 162.5 килограммыг шахсанаар хүрэл медаль хүртжээ.  

Мөн тэрбээр таталтын төрөлд 222.5 килограммыг татаж, суултын төрөлд 225 килограммыг өргөснөөр нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байр эзэлсэн байна. Уг тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны есөн тамирчин хүч үзэж буй юм. Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-нд өндөрлөнө.