Дэлхийн аваргыг өнжсөн Голландын шигшээ баг өнгөрсөн шөнө Орост түрүүлсэн Францтай тулж, 2:1-ээр хожигдсон билээ. Тэгвэл Голландын нэг гоолыг “Бешикташ” клубын жигүүрийн хагас хамгаалагч Райн Бабел оруулсан юм.
Энэ жил 31 настай, цагтаа “Ливерпүүл”-д хүчин зүтгэж явсан тэрбээр шигшээ багийнхаа төлөө 13 жилийн дараа анх гоолдож байгаа нь энэ аж. Бабел хамгийн сүүлд 2005 оны гуравдугаар сарын 26-нд Румыны шигшээн эсрэг гоолдож байжээ. Тэрбээр Голландын шигшээд 53 тоглолт хийж, 9 гоол оруулаад байна.