Германы шигшээ баг өнгөрсөн шөнө Перугийн шигшээтэй нөхөрсөг тоглолт хийж, 2:1-ээр буулгаж авсан билээ. Тэгвэл энэхүү “тулаан” Германы шигшээ багийн дасгалжуулагч Иохим Лёвын багаа удирдсан 167 дахь тоглолт байжээ.
Энэ үзүүлэлтээрээ тэрбээр Зепп Хербергерийн амжилтыг давтаж байгаа юм байна. Үндсэндээ энэ жил 58 настай Лёв Германы шигшээ багийг хамгийн олон тоглолтод удирдаж оролцсон дасгалжуулагч болж, түүхэн амжилт тогтоолоо.
Тэрбээр 2006 оноос эхлэн Германы шигшээ багийг дасгалжуулсан. 2014 онд Германы хамтаар ДАШТ-д түрүүлж байсан түүхтэй. Харин энэ жил Орост болсон ДАШТ-д амжилт муутай оролцож, хэсгээсээ гарч чадаагүй билээ.