Босни Герцеговины шигшээ баг өнгөрсөн шөнө Австрийн шигшээтэй тулж, 0:0-ээр тэнцсэн билээ. Энэ тоглолтод Эдин Жеко оролцож, шигшээ багийнхаа төлөө 95 дахиа ногоон талбайд гарсан юм.
Ингэснээр Боснийн шигшээн төлөө хамгийн олон тоглолтод оролцсон хөлбөмбөгч болж, рекорд тогтоолоо. Өмнө нь энэ рекордыг шигшээ багийнхаа төлөө 94 тоглолтод оролцсон Эмир Спахич эзэмшиж байсан билээ.