Волейболын бүх оддын тоглолтын үеэр дөрвөн тамирчинд ОУХМ цол олголоо

O.Admin
2024-01-09

Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй үндэсний дээд лигийн бүх оддын тоглолт өнгөрөгч амралтын өдөр Степпе аренад боллоо. 

Улирлын турш гал гарсан ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн баг, тамирчид плей-оффын хожигдож үл болох тоглолтууд эхлэхийн өмнө нэг өдрийг хамтдаа дурсамжтай, зугаатай өнгөрүүлэв. Хөтөлбөрийн тухайд санал асуулгаар тодорсон эмэгтэй тамирчдын бүх оддын тоглолт, эрэгтэй тамирчдын ур чадварын шоу, үзэгчдийн шоу, холимог оддын тоглолт, эмэгтэй тамирчдын ур чадварын шоу, үзэгчдийн шоу, эрэгтэй тамирчдын бүх оддын тоглолт гэсэн хуваарьтай байжээ. 

Холимог оддын тоглолтод урлаг, спортын алдартнууд, олны танил эрхмүүд оролцсон бөгөөд улаан багийн ялалтаар өндөрлө.. Мөн энэ үеэр лигийн зарим тамирчид спортын мастер болон олон улсын хэмжээний мастер цолоо гардан авчээ. Тодруулбал, Волейболын дээд лигийн бүх оддын тоглолтын үеэр дөрвөн тамирчинд волейболын спортын Олон улсын хэмжээний мастер цол олголоо.

Золбоотын Буянжаргал /Хасу мегастарс баг/

Ганболдын Энхнаран /Хилчин баг/

Лхагвадоржийн Хосбаяр /Хөвсгөл Эрчим баг/

Ган-Очирын Хонгорзул /Хөвсгөл Эрчим баг/

Эдгээр тамирчид нь клубтээ амжилтаараа түүчээлдэг төдийгүй Монголын шигшээ багийн тамирчид юм.