ОУХМ Э.Даваахүү Парисын олимпод оролцох эрхээ авлаа

O.Admin
2024-01-09

Индонезийн нийслэл Жакарта хотноо зохион байгуулагдаж буй буудлагын спортын ААШТ-д манай улсаас 18 тамирчин өрсөлдөж байна.

Олимпын эрх олгох уг тэмцээний эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү хүрэл медаль хүртсэнээр “Парис-2024” зуны спортын XXXIII наадамд өрсөлдөх эрхээ авлаа.

Уг дасгалд 55 тамирчин цэц сорьсноос Э.Даваахүү 579 оноо авч финалд наймдугаар байраар шалгарч, шигшээ буудлагад 217.2 оноогоор гуравдугаар байр эзлэн хүрэл медаль зүүв. Тус төрөлд алт, мөнгөн медалийг Энэтхэгийн тамирчин хүртжээ.