Английн премьер лигийн 38 дугаар тойргийн тоглолтууд болж, Аваргуудын лигт орох болон доошоо унах багуудын нэр тодорлоо. “Манчестер Юнайтед” клуб энэ тойрогт “Уотфорд”-ыг талбайдаа хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 81 оноотой болж, хоёрдугаар байраар тэмцээнийг өндөрлөв. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Рэшфорд 34 дэх минутад оруулжээ.
Тэгвэл “Тоттенхэм” клуб “Лестэр”-тэй ширүүн тулааны эцэст 5:4-өөр буулгаж авч, 77 оноотойгоор гуравдугаар байрт шалгарлаа. Ингэснээр Лондоны баг ирэх улиралд Аваргуудын лигт шууд орох эрхтэй боллоо. Энэхүү тоглолтод эзэн багаас 7, 76 дахь минутад Харри Кейн хоёрыг оруулж, энэ улирлыг 30 гоолтой өндөрлүүлэв. Түүнээс гадна, Ламела 49, 60 дахь минутад дубль хийж, Фукс 53 дахь минутад өөрийнхөө хаалганд нэгийг хийжээ.
Зочин багаас 4, 73 дахь минутад дубль хийж, 20 гоолтойгоор улирлыг дуусгав. Түүний дунд Марез 16, Ихеаначо 47 дахь минутад нэг нэгийг нэмсэн юм.
Топ дөрвийн төлөө өрсөлдөж байсан “Ливерпүүл” клуб сүүлчийн тойрогт “Брайтон”-ыг талбайдаа хүлээж авч, 4:0-ээр бутниргэлээ. Ингэснээр 75 оноотой болж, Аваргуудын лигт орох эрхээ авлаа. Тоглолтын 26 дахь минутад Салах тооны харьцааг нээж, энэ улирлын 32 дахь гоолоо оруулсан. Улмаар Ловрен 40, Соланке 53, Робертсон 85 дахь минутад нэг нэгийг нэмжээ.
Өнгөрсөн улирлын аварга “Челси” клуб сүүлчийн тойрогт “Нью Касл”-д 3:0-ээр хожигдсоноор тавдугаар байрт шалгарлаа. Харин “Арсенал” сүүлчийн тойрогт “Хаддерсфилд”-ыг талбайд нь 0:1-ээр хожиж, 63 оноотой 6 дугаар байрт бичигдлээ.
Доошоо унах гурав дахь багаар “Соунси” сүүлчийн тойрогт албан ёсоор тодорлоо. Уэльсийн баг талбайдаа “Сток Сити”-д 1:2-оор хожигдсоноор доод лиг рүү унахаар боллоо.