АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон 66 дахь удаагийн Грэмми авардс наадамд супер од Тайлор Свифт “Midnights” цомгоороо оны “best pop vocal album” шагналыг хүртлээ.
Тэрбээр энэ төрөлдөө дөрөв дэх шагналаа хүртсэн бөгөөд Грэммийн түүхэн дээд амжилт юм. Тодруулж хэлбэл, Тайлор Свифт 34 насандаа хөгжмийн ертөнцийн домгууд болох Франк Синатра, Пол Саймон, Стив Вондер нарын амжилтыг эвдлээ. “best pop vocal album” төрөлд Лана Дел Рэй, Оливия Родриго, Жон Батист, SZA нарын уран бүтээлчид нэр дэвшжээ.
Оны шилдэг дуу буюу “Song of the year” шагналыг Билли Айлеш түүний ах Финнеас О’Коннелл нар What Was I Made For? дуугаараа хүртсэн юм. Тэдний уран бүтээл нь өнгөрөгч оны хит кино “Барби” киноны дуу юм.
Түүнчлэн, дуучин Майли Сайрус энэ жил анх удаагаа “Эгшигт хайрцаг” хүртлээ. Тэрбээр “Flowers” дуугаараа RECORD OF THE YEAR төрөлд тэргүүлэв. Түүний дуу өнгөрсөн жил Биллборд чартыг найман долоо хоногийн турш тэргүүлсэн байдаг.
Харин “Шилдэг шинэ уран бүтээлч” төрлийн шагналыг Виктория Монет хүртлээ.