Японы мэргэжлийн сүмо бөхийн аки башё Токио хотын “Рёогоку Кокугикан” ордонд найм дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.
Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн 2-оос барилдаж байгаа Ютакаямаг, 71 дэх их аварга Какүрюү М.Ананд нутгийн бөх секиваки Ичиножү А.Ичинноровтой учраа тааран барилдаж ээлжит даваагаа авчээ. Ингэснээр хоёр бөх 8 даваатайгаар башёг тэргүүлж байна.
Өнөөдөр Хакүхо М.Даваажаргал секиваки Митакэүмитэй, Какүрюү М.Ананд маэгаширагийн 3-оос барилдаж байгаа Эндотой барилдана.
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8-0
Ёкозүна Какүрю М.Ананд 8-0
Секиваки Ичиножү А.Ичинноров 2-6
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 1-7
Маэгашири-13 Араваши Э.Дөлгөөн 6-2
Маэгашири-15 Чиёошома Г.Мөнхсайхан 4-4