Хоккейн клубуудын цомын аварга шалгаруулах тэмцээн Мөсөн өргөөд өнөөдөр эхэлнэ

O.Admin
2024-02-16

Монголын хоккейн холбооны нэрэмжит клубуудын цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тэмцээний техникийн зөвлөгөөн өчигдөр боллоо. Энэ удаагийн тэмцээнд нийт 13 баг “Лиг” болон “Сонирхогч” гэсэн хоёр ангиллаар өрсөлдөнө.  “Лиг”-ийн ангилалд таван баг, “Сонирхогч”-ийн ангилалд найман баг оролцохооо мэдүүлгээ өгчээ.

Лигийн таван баг тойргийн системээр тоглох бол сонирхогчийн найман баг хоёр хэсэгт хуваарилагдан хэсгээсээ нэг болон хоёрдугаар байраар шалгарсан багууд медалийн төлөө тоглоно. Тэмцээн өнөөдөр буюу оны энэ сарын 16-аас 18-ны өдрүүдэд “AIC STEPPA-ARENA”-д явагдана. Тоглолт өглөө 09:00 цагт эхэлж, эхний тоглолт “Сонирхогч” ангиллын “А” хэсгийн багуудын хооронд өрнөнө.

Тоглолтын хуваарь:

09:00 “АВ” vs "Нийслэл UB" (Сонирхогч)

10:00 “Хангаръд-2” vs "Шарын гол-2” (Сонирхогч)

11:00 “Отгон-Од” vs “Шарын гол” (Лиг)

Лигийн “Дархан” багийн хувьд 15:00 цагаас эхний тоглолтоо Багануур багтай хийнэ.

Тасалбарыг: 

https://shorturl.at/flpsU

Лавлах утас: 7777-1666