АНУ-ын холимог тулааны UFC холбоотой монгол тулаанч Т.Нямжаргал гэрээ байгууллаа.
Өдгөө 25 настай тэрбээр 2020 оноос холимог тулаанаар хичээллэж буй бөгөөд дөрвөн жилийн хугацаанд найман ялалт байгуулсан юм. Японы Гладитор холбоонд анхны тулаанаа хийж аваргын бүстэй болсон Т.Нямжаргал нь UFC холбооны өмнөх "Road to Asian"- тэмцээнд тулалджээ.
Улмаар өнгөрсөн онд хийсэн хоёр тулаандаа дараалан ялснаар UFC холбоотой гэрээ байгуулах болсон байна. Т.Нямжаргал нь UFC холбоонд хөл тавьж буй хоёр дахь монгол тулаанч болж байна. Түүнээс өмнө Д.Батгэрэл UFC холбоонд долоон тулаан хийж гуравт нь ялсан түүхтэй.