Мөсөнд авиралтын ДАШТ-ээс ах, дүүс хос медаль хүртлээ

O.Admin
2024-02-19

Канад улсын Элмонтон хотод болсон мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг амжилттай оролцож, хос медаль хүртлээ.

Энэ сарын 16-18-нд болсон ДАШТ-ий эрэгтэйчүүдийн ангилалд Н.Хэрлэн мөнгөн медаль авсан бол эмэгтэйчүүдээс Н.Сэлэнгэ хүрэл медалын болзол хангасан байна. Ингэснээр  ах, дүүс мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн монголын анхны тамирчид боллоо.

Энэ удаагийн ДАШТ-д Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Н.Сэлэнгэ, Ч.Мандахбаяр нар дасгалжуулагч Х.Нямдоо, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр нарын удирдлагад бэлтгэлээ ханган оролцсон билээ.

Mungkin gambar 4 orang dan teks

Mungkin gambar 4 orang dan teks