Италийн Сери А лигийн 37 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт түрүүлэхийн төлөө өрсөлдөж байсан “Ювентус” клуб “Рома”-гийн талбайд зочилж, хуурай тэнцсэнээр 92 оноотой боллоо. Ингэснээр сүүлчийн тойргоос үл хамааран түрүүлэх болзлоо хангалаа.
Тэгвэл “Наполи” клуб энэ тойрогт “Сампдория”-г талбайд нь 0:2-оор буулгаж авч, 88 оноотойгоор хоёрдугаар байрт шалгарлаа. Тоглолтын 72 дахь минутад Милик тооны харьцааг нээж, Альболь 80 дахь минутад гүйцээжээ.
Бусад тоглолтын үр дүн
Фиорентина 0-1 Кальяри
Кротоне 2-2 Лацио
Верона 0-1 Удинезе
Болонья 1-2 Кьево
Торино 2-1 СПАЛ
Аталанта 1-1 Милан