Хакүхо М.Даваажаргалын зэрэглэлийг хоёроор бууруулж, цалинг нь 20 хувиар хаслаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-02-23

Мэргэжлийн сүмо бөхийн босоо аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлсныхаа дараа Миягино ояката болж, дэвжээний багш хийж буй. 

Гэвч, түүний шавь 22 настай маэгашира Хокүсэйхо А.Даваанинж залуу бөхчүүдэд хүч хэрэглэж, дэглэж, зоддог нь ил болсны дараа Сүмогийн холбооноос М.Даваажаргалд хариуцлага тооцлоо. Тодруулбал, уг хэрэгтэй холбогдуулан Сүмогийн холбоо ээлжит бусаар хуралдаж, дэвжээгээ муу хянаж, шавь нараа зөв хүмүүжүүлж чадаагүй гэх шалтгаанаар М.Даваажаргалын зэрэглэлийг хоёроор бууруулж, гурван сарын цалинг нь 20 хувиар буурууллаа. Сүмогийн холбоо долоон түвшний шийтгэлтэй. 

Эхнийх нь ажлаас халах, хоёр дахь нь тэтгэвэртээ гарахыг санал болгох. Харин М.Даваажаргалд ногдуулж бууруулсан зэрэглэл нь гуравдугаарх буюу хамгийн доод зиндааны "өндөр настан". 

Харин маэгашира Хокүсэйхо А.Даваанинж сүмо бөхийн спортоос зодог тайлахаар боллоо.