Английн премьер лигийн 38 дугаар тойргийн тоглолтууд өчигдөр орой боллоо. Нэгэнт түрүүлэх болзлоо хангачихаад байсан “Манчестер Сити” сүүлчийн тойрогт “Саутгэмптон”-ы талбайд зочилж, эцсийн мөчид 0:1-ээр хожлоо.
Ингэснээр “Сити” 100 оноо авч, премьер лигийн түүхэнд байгаагүй гайхалтай түрүүг хүртлээ. “Саутгэмптон” бүтэн 90 минутын турш хамгаалсан. Гэвч Габриэл Жезус 90+4 дэх минутад гоолдож, багтаа ялалт авчирсан юм.