Яаралтай тусламжийн дугаар холбогдохгүй бол +976 угтвар хийж залгаарай

O.Admin
2024-02-29

Яаралтай тусламжийн 101,105, 102, 103 тусгай дугааруудад дуудлага өгөхөд гар утасны загвараас хамаарч холболт үүсэхгүй байх тохиолдол гарч байна. Тиймээс дээрх тусгай дугаарт дуудлага өгөх үед холбогдохгүй байвал өмнө нь +976 угтварыг нэмж залгах ёстой юм байна.

Харин тусгай дугаарт шалтгаангүйгээр олон удаа залгаж ачаалал үүсгэх, эсвэл бага насны хүүхэд тоглох, тусгай дугаарыг андуурч залгах, хуурамч дуудлага өгсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг.

Тухайлбал, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйл. Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх:

1. Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, иргэнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

Mungkin gambar ambulans, peta dan teks