“Спорт тэмцээн-2024” дөрвөн төрөлт наадмын шилдгүүд тодорлоо

O.Admin
2024-03-04

НЗДТГ-ын албан хаагчдын нөхөрсөг харилцааг дэмжих, ажлын уялдаа холбоог сайжруулах, спортын зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор "Спорт тэмцээн-2024" наадмыг гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнийг дартс, сагсан бөмбөг, волейбол, буудлага гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулсан юм. Энэ удаагийн спортын тэмцээний дөрвөн төрөлд найман багийн нийт 223 албан хаагч оролцон, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулж байна.

Ийнхүү нийлбэр дүнгээр:

Тэргүүн байранд П.Сайнзориг ахлагчтай “Green Dragon” баг;

Дэд байранд О.Номинчимэг ахлагчтай “Grey Dragons” баг;

Гутгаар байранд Л.Хосбаяр ахлагчтай “Dragons” баг тус тус шалгарлаа.

May be an image of 5 people, people playing soccer, people playing basketball, people playing voleyball and crowd