Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2018-2019 оны улирлын тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө эхний дөрвөн хэсгийн тоглолтууд боллоо.
В хэсгийг тэргүүлсэн “Барселона” клуб эхний тоглолтоо Голландын “ПСВ”-тэй хийж, талбайдаа 4:0-ээр бутниргэлээ. Тоглолтын 31, 77, 87 дахь минутад Месси гурван гоол оруулж, хет-трик толилуулсан. Тэгвэл Дембеле 74 дэх минутад нэгийг нэмэрлэжээ. “Барса” энэ тоглолтод хожсон ч төвийн хамгаалагч Умтитигээ алдлаа. Тэрбээр алдааныхаа улмаас улаан хуудас авч, хөөгдсөн юм.
Энэ хэсгийн нөгөө тоглолт “Интер” болон “Тоттенхэм” клубын хооронд боллоо. Италид болсон энэ тоглолтод талбайн эзэд өрсөлдөгчөө 2:1-ээр буулгаж авч, эхний ялалтаа авлаа. Тоглолтын 53 дахь минутад Эриксен гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч 85 дахь минутад Икарди тэнцүүлж, Весино 90 дэх минутад нэгийг нэмж, багтаа гурван оноо авчирчээ.