“Атлетико”, “Боруссия Дортмунд” А хэсгийг тэргүүлж эхэллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-19

Аваргуудын лигийн А хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсгийн хамгийн хүчтэй баг болох Испанийн “Атлетико Мадрид” клуб эхний тоглолтоо Францын “Монако”-гийн талбайд хийж, 1:2-оор хожлоо. Ингэснээр эхний ялалтаа авч, 3 оноотойгоор хэсгээ тэргүүлж эхэллээ. Тоглолтын 18 дахь минутад Грансир гоолдож, талбайн эзэд тэргүүлж эхэлсэн. Харин 31 дэх минутад Диего Коста тооны харьцааг тэнцүүлсэн бол Хименес 45 дахь минутад хожлын гоол оруулжээ.

Нөгөө талд Германы “Боруссия Дортмунд” клуб Бельгийн “Брюгге” багийн талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ийнхүү гараагаа амжилттай эхлүүлж, гурван оноотой, гоолын зөрүүгээр хэсгийнхээ хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 85 дахь минутад Пулишич оруулжээ.