Аваргуудын лигийн “Амьдралын” буюу D хэсэгт Туркийн “Галатасарай”, Германы “Шальке”, Португалын “Порто”, Оросын “Локомотив” клубүүд багтсан. Аль ч баг нь хэсгээс гарах боломжтой.
Өнгөрсөн шөнө Туркийн “Галатасарай” клуб талбайдаа Оросын “Локомотив”-ыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр хэсгээ тэргүүлж эхэллээ. Тоглолтын 9 дэх минутад Родригеш тооны харьцааг нээж, Дердийок 67 дахь минутад нэгийг нэмжээ. Харин Сельчук Инан 90 дэх минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмж, багийнхаа ялалтыг баталгаажуулсан.
Нөгөө талд Германы “Шальке” клуб талбайдаа Португалын “Порто”-тай тулж, 1:1-ээр тэнцлээ. Тоглолтын 64 дэх минутад Эмболо тооны харьцааг нээж, талбайн эзэд тэргүүлж эхэлсэн. Гэвч 75 дахь минутад Отавио торгуулийн цохилтоос тооны харьцааг тэнцүүлжээ.