Английн алдарт “Ливерпүүл” клуб талбайдаа Францын аварга “ПСЖ”-г 3:2-оор буулгаж авсан билээ. Энэхүү тоглолтын эхний гоолыг Старриж оруулсан. Фирминогийн оронд гараанд гарсан боломжоо тэр 100 хувь ашиглаж чадсан юм.
Ингэснээр энэ жил 29 настай довтлогч 2012 оны гуравдугаар сараас хойш анх удаагаа Аваргуудын лигт гоолдож байгаа нь энэ ажээ.