Э.Цэндбаатар олимпын эрх олгох сорил тэмцээнд оролцоно

O.Admin
2024-03-22

МУГТ Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд хандан хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг тус холбоо хүлээн авч, түүнийг Олимпын эрхийн тэмцээний сорилд оролцуулах шийдвэрийг гаргасан байна.

Монголын Боксын холбооны дэд ерөнхийлөгч Х.Ууганбаяр “Бид олон талаас нь ярилцаад Э.Цэндбаатарын хүсэлтийг хүлээн авч, Тайланд улсад болох олимпын эрх олгох сорил тэмцээнд оролцуулах шийдвэр гаргаад байгаа” гэжээ.

Харин түүний хувьд “Миний бие өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж, та бүхнийхээ итгэлийг алдсан. Тэр бүх үйлдэлдээ харамсаж, Монголын боксын холбооны удирдах зөвлөл, ах эгч нар болон боксын нийт хамт олноосоо уучлал хүсэж байна.Та бүхэн минь дахин нэг удаа уужуу сэтгэлээр хандаж олимпын эрхийн сорилд 63.5 кг жинд оролцохыг зөвшөөрч өгнө үү. Уг сорилд тулалдаад олимпын эрхийн тэмцээнд явахаар болбол та бүхнийхээ итгэлийг алдахгүй сахилга баттай байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна” гэжээ.