“Аякс”, “Байерн” эхний хожлоо авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-20

Аваргуудын лигийн үлдсэн дөрвөн хэсгийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо.  Тэгвэл Е хэсэгт багтсан Германы аварга “Байерн Мюнхэн” клуб Португалын “Бенфика”-гийн талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Тоглолтын 10 дахь минутад Левандовски тооны харьцааг нээсэн. Улмаар 54 дэх минутад Саншеш нэгийг нэмж, багийнхаа ялалтыг баталгаажуулжээ.

Нөгөө талд Голландын “Аякс” клуб Грекийн “АЕК” багийг талбайдаа хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр гоолын зөрүүгээр хэсгийг тэргүүлж байна. Тоглолтын 46, 90 дэх минутад Тальяфико хоёрыг оруулсан бол Ван де Бек 77 дахь минутад нэгийг нэмжээ.