Аваргуудын лигийн шинэ улирал эхэлсэн. Өнгөрсөн шөнө G хэсгийн тоглолтууд боллоо. Хэсгийн хамгийн хүчирхэг баг болох Испанийн “Реал Мадрид” талбайдаа Италийн “Рома”-г хүлээж авч, 3:0-ээр хөнгөхөн буулгаж авлаа.
Тоглолтын 45 дахь минутад Иско тооны харьцааг нээсэн бол Бейл 58 дахь минутад нэгийг нэмжээ. Улмаар Мариано Диас 90 дэх минутад гүйцээснээр Эзэн хааны баг хэсгээ 3 оноотой тэргүүлж байна.
Нөгөө талд Чехийн “Виктория Пльзень” клуб Оросын “ЦСКА”-гийн талбайд зочилж, 2:2-оор тэнцлээ. Тоглолтын 29, 41 дэх минутад Крменчик хоёрыг оруулж, эзэн баг тэргүүлж эхэлсэн. Гэвч 49 дэх минутад Чалов тооны харьцааг ойртуулж, Влашич 90 дэх минутад тэнцүүлжээ.